Одонд нэр өгөх тэмцээн

0

Эрхэм хүндэт одон орон сонирхогчидоо!

2019 онд Олон улсын Астрономийн Холбооны 100 жилийн ойн тохиож буйд холбогдуулан тус холбооноос од, гарагт нэр өгөх ажлыг эхлүүлээд байгаа билээ. Манай Moнгол оронд Их Баавгайн (Ursa Major) ордонд байрлах одонд нэр өгөх боломж олгосон юм. Иймд нийт одон орон сонирхогч та бүхний өмнө “Их баавгайн ордонд байрлах од”-нд нэр өгөх аяныг зарлаж байна. (Нэр өгөх одны байрлалыг зурагнаас харна уу). Та бүхэн идэвхтэй оролцохыг уриалж байна! Хүлээн авсан нэрнээс дараах шалгуурыг үндэслэн шалгаруулах болно. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах сайтнаас авч болно.

/http://www.nameexoworlds.iau.org/asia /

Нэр өгөхөд анхаарах зүйлс:

  • Үсгийн хэмжээ 4-с дээш16-с доош латин үсгийн хооронд
  • Нэг үгээр илэрхийлэгдвэл сайн
  • Бусдыг гутаан доромжилсон нэр болохгүй
  • Бусад од эрхсийн нэртэй адилхан байж болохгүй
  • Бизнес, маркетингийн зорилготой нэр байж болохгүй
  • Улс төр, шашин болон цэрэг дайны талаарх агуулга тай байж болохгүй
  • Одоо хэрэглэгдэж буй хүний нэр болохгүй
  • Товчилсон үг байж болохгүй

Хүлээн авах и-мэйл хаяг: batbayar2132@gmail.com; enhjargaln@gmail.com


ХҮЛЭЭН АВСАН НЭРСИЙН ЖАГСААЛТ:

Од / гариг
2231 votes · 2231 answers

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу
Нэрээ оруулна уу