“Сансарт ниснэ гэдэг бол тийм нэг  амар зүйл биш. Түүнийг юутай ч зүйрлэхийн аргагүй. Пуужин манай хөлөг онгоцыг хөөргөн сансарын тойрог замд авчирж хөдөлгүүрүүд ажиллахад  Монголын бүх агт морьдыг нэгэн зэрэг тавьсан ч манай сансарын уудамд юу ч болохгүй тийм их чимээ гардаг.” Ийнхүү анх сансарт ниссэн тухайгаа монголын анхны сансарын нисгэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа тэмдэглэн үлдээжээ. Энэ явдал  яг 30 жилийн өмнө болсон юм. 1981 оны 3-р сарын 22-нд  Улаанбаатарын цагаар 22 цаг 59 минутанд  “Союз-39” хөлөг хөөрсөн юм. Багийн ахлагч ЗХУ-ын баатар,  сансарын нисгэгч Владимир Жанибеков болон  34 настай Монголын анхны сансарын нисгэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа нар байсан юм. 3 –р сарын 23 нд “Союз” хөлөг нь тойрог замын  “Салют” цогцолбортой залгагдан тус станцд ажиллаж байсан Влдадимир Ковалёнок болон Владимир Савиных нартай шинжлэх ухааны судлагаа, шинжилгээний туршилтуудыг хийсэн юм.  1981 оны 3-р сарын 30 нд нисэх баг эсэн мэнд эх дэлхийдээ эргэж ирсэн юм. Манай монгол найзууд гайхах байхдаа , гэхдээ сэтгүүчдийн дунд одоо болтол нэг тийм яриа байдаг юм. Юу байсан гэхлээр зэрэг манай Гүррагчаагийн овог,  нэрийг тэр үед гадаадын  нэвтрүүлэгч нар хэлэх гэж бараг л хэлээ хугалах шахдаг байсан гэнэ билээ.  Түүнээс хойш  нэг үе  радио, телевизэд  нэвтрүүлэгч сонгохдоо тусгай ил тод бус шалгаруулалт зохиодог байсан гэсэн. Анхныхаа удаа уншихдаа нэг ч бүдрэхгүй зөв монголын сансарын нисгэгчийн овог, нэрийг уншиж чаднав, тэр ямарч үгийг уншина гэж үздэг болсон байж л дээ. Харин мэргэжил нэгт сансарын нисгэгчид нь түүнийг зүгээр л Гүр гэж дуудадаг. 1982 оны 3-р сард сансарт  хамт ниссэн тэднийг  насан туршийн нөхөрлөл хүлээж байжээ. Ялангуяа  Жанибеков Гүррагчаа хоёр.  Владимир Жанибеков – нэрд гарсан хүн , өөрөөр хэлэхийн ч аргагүй. Тэрээр с ансарт таван удаа ниссэн, тэр тусмаа 1985 он түүний хувьд хамгийн дурсгалтай. Тэр үед  Владимир Жанибеков , Виктор Савиных хамтдаа дэлхийд  анх удаа тойрог замын хяналтаас гарсан жолоодлоготой хөлөг  онгоцыг залгасан аж. Дараа нь сансарын нисгэгчид түүний ажиллагааг сэргээн, шинжилгээ судлагааныхаа ажилд орсон юм. Нисэх хүчний генерал-майор, ЗХУ-ын хоёр удаагийн Баатар ,  Монгол улсын Баатар Владимир Жанибеков ярилцлага бараг өгдөггүй.  Тэр их энгийн даруухан хүн. Гэхдээ түүний монгол оддын дүүгийн  тухай асуухад тэрний нүд нь сэргэдэг. Тэгээд  “Оросын дуу хоолойд” ярилцлага өгөхдөө «Багийн ахлагчийн хувьд  нислэгийн үед надаас их юм шалтгаалж байсан юм. Би ч бас  надтай хамт нисч байгаа хүндээ нилээд хатуу шаардлага тавьж байсан. Гүррагчаад би борт инженерынх нь хувьд бүрэн итгэж байсан. Тэр маш сайн бэлтгэгдсэн байсан. Тэр маш тайван байсан: пульс, даралт нь хэвийн байлаа. Үүгээрээ монгол сансарын нисгэгч бусдаасаа ялгаатай байсан байх. Энэ бол азийн хүний юманд ул суурьтай хандадгийн  шинж.Нөхцөл байдалдаа гайхалтай дасан зохицож чаддаг. Тэр хэзээ ч илүү юманд сэтгэл зовдоггүй. Яаруу биш. Гүр бүх юмыг яг номын дагуу л хийдэг. Яг л цагны механизм шиг. Өөрийн цагийн хувиарийг ягштал биелүүлж, хөтөлбөрөө хянаж байсан. 7 хоног хамт сансарт нисэхэд ямарч өө сэв гаргаагүй. Биднийг Монгол дээгүүр нисч байхад тэр хөлгийн цонхонд наалдачихдаг байсан л тийм юм даа. Гүр цонхоор эх нутгаа хараад нүдээ салгаж авч чаддаггүй баярлаж байсан» гэж Владимир Жанибеков хэллээ. Жанибеков, Ковалёнок, Савиных нар эх дэлхийдээ буцаж ирсэнийхээ дараа   Монгол орноор нэг бус удаа айлчилж, тус орны сайн сайхан үзэсгэлэнт бүгдийг үзэж харж явжээ. Гүррагчаа ч найз нөхдөө байнга уриж байдаг аж.  «Гүррагчаа биднийг монгол хүн бүрд харуулахыг хүсч байсан. Тиймээс тэр биднийг нэг бус удаа эх орондоо аваачиж байсан юм. Бид Монголын бүр аймаг, сумаар  явж  хүмүүстэй  уулзаж танилцаж явсан, бидэнд монголын ард түмэн, байгаль бүгд их таалагдадаг. Бид Монгол нутгийг хөндлөн гулд явж үзсэн гэж боддог байхад манай Гүр бидний очоогүй  5 % газар Монголд үлдэсэн гэдэг юм» гэж Владимир Жанибеков инээмсэглэн ярьж байна.Ойрын үед хуучин найзууд бас  дахин Монгол газар дээр уулзана. Энэ бол том үйл явдал. Яагаад гэвэл зөвлөлт-монголын хамтарсан сансарын нислэгийн З0 жилийн ойг Монгол улсад хүндэтгэлтэйгээр  ёслон тэмдэглэх гэж байна.

1 СЭТГЭГДЭЛ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу
Нэрээ оруулна уу