Манай цэнхэр дэлхий анх шингэн хэлбэртэй байсан гэж судлаачид үздэг. МТӨ III үе болоход Дэлхий бөөрөнхий хэлбэртэй юм гэдгийг хэдийнээ мэдсэн байв. 1749 онд Ж.Бюффон гэдэг эрдэмтэн Наран дээр асар том сүүлт од унаж нэг хэсэг нь олон жижиг хэсэг болон сансарт цацагдаж зарим нь гараг болеон гэж үзжээ. XIX зуунд Канта-Лапласын дэвшүүлсэн таамаглалаар сансарт хий-тоосонцор-манангийн их бөөмнөрөл төвлөрч улмаар цөмлөг үүсч түүнээс манай гарагийн систем тогтсон ажээ. XIX зууны сүүлээр химийн шинжлэх ухаан хөгжсөнөөр энэхүү таамаглалыг судалж үзээд тийм хөвмөл гарагийн бүрэлдэхүүнд химийн устөрөгч. азот, хүчилтөрөгч зэрэг хөнгөн элементүүд хадгалагдан байх боломжгүй гэж няцаалт хийсэн байна.

Орчин үеийн сансар судлаачдын үзэж буйгаар Дэлхий ойролцоогоор 4,54 билион жилийн өмнө сийрэгхэн хий-тоосонцорын бөөмнөрөл бодисоос үүсч бий болсон ажээ. Дэлхийн цөм, магм, газрын хөрс, усан ба агаарын бүрхүүл, түүний гравитацийн талбай ба бөмбөрцгийн хоёрдахь халалтаас тогтжээ гэж үздэг. Гэвч энэ таамаглал зоримог санал байсан учир мөн л шүүмжлэлд өртөж байна. Зарим судлаачид дэлхийн бөмөрцөг атмосфер, гидросфер, биосфергүй нөхцөлд тэгж халах юм бол химийн хөнгөн элементүүд задай caнcapт дэгдэж алга болно, тэгээд ч тухайн үед тэдгээр давхаргууд хараахан баттай болоогүй байсан гэж няцаадаг. Үнэндээ манай Дэлхий сая жилийн өмнө ямархуу байсныг бүрэн тогтоох боломж хараахан үгүй байна. Нөгөө талаар Дэлхийн гүнийг сайтар судлаагүй байгаа учраас Дэлхий хэрхэн үүсч бий болсон талаар бүрэн дүүрэн хариулт өгөх бололцоогүй ажээ. Харин Ангараг. Cap зэрэг гарагийг судалснаар зарим нэг асуудал тодорно гэдэгт итгэлтэй байж болно.

ДЭЛХИЙН БҮРХҮҮЛ

Манай гарагийн амьдрал олон талын хүчний нөлөөгөөр үүссэн бий болсон юм. Бөмбөрцгийн хойт, урд хоёр туйлын цаг уур нь хот суурин байгуулж үл болох хүйтэн байхад Сахар мэтийн элсэн цөлд сөрдийх өвсгүй халуун билээ. Гэсэн ч манай гараг Нарнаас нэн тааламжтай орон зайд байрладаг.

Дэлхий хатуу гадаргуутай учраас чандмань эрдэнэ-ус хэрэглээний хувьд хамгийн зохистой шингэн төлөвд оршдог.

Дэлхий ээж маань өөр хоорондоо харилцан үйлчлэл, таталцлаар оршиж байх хатуу, хийн,усан бүрхүүлтэй юм. Агаар мандлын эдгээр бүрхүүл дэлхийг сансрын хортой туяа одны “бөмбөгдөлтөөс” бүрэн хамгаалж байдаг. Ийм бүрхүүлүүд үгүй бол бүх зүйлс жингүйдэн хөвж байх асан.

Агаарын буюу хийн бүрхүул-атмосфер. Дэлхийн гадаргуугаас дээш 2-3 мянган км үргэлжлэнэ. Түүний нягт хэсэг нь бөмбөрцгийн эргэн тойронд бүрхүүлүүдийн доод хэсэгт орших агаад түүний нөлөөгөөр таталцлын хүч бий болж үүссэн хүндийн хүч биднийг доош дарж байдаг. Хүнд ч бай хөнгөн ч бай бүх зүйлс дэлхий дээрээ эргэж унана. Хүн хөгширөхөд даралтын нөлөөгөөр арьс сулран доош унжиж биеийн гоолиг байдал үгүй болж араг яс. хүний бие ерөнхийдөө доош суудаг билээ.

Литосфер гэдэг нь дэлхийн бөмбөрцгийн хатуу бүрхүүл юм. Уул, хад, чулуу зэрэг хэлбэртэйгээр хуурай газар болон далайн гүнд оршино. Далайн хүчний нөлөө, хуурай газрын тогтоц, элэгдлийн улмаас хатуу давхарга нь янз бүрийн зузаан, хэлбэр бүтэцтэй, 70-250 км хүртэл зузаантай байна. Дэлхийн хатуу бүрхүүл нь литосферийн хавтантуудад хуваагдана.

Гидросфер нь дэлхийн бөмбөрцгийн усан бүрхүүл юм. Усан бүрхүүл нь шингэн, хатуу, хий төлөвтэй байдаг онцлогтой. Эл давхаргад далай, тэнгис, нуур гол, горхи, газрын гүний ус, намаг, мөсөн уулс, агаар болон амьд организмд хий хэлбэрээр оршиж буй ус тэргүүтэн хамаарагдана. Усан бүрхүүл нь бусад бүрхүүлийн нэгэн адил дэлхий дээр амьдрагч амьд организмыг нарны хортой “дайралт”, хуурайшилтаас хамгаалж байдаг.

Нарны тусгалаар халсан далай тэнгис, гол мөрний ус хий төлөвт шилжин дээш хөөрч дэлхийн цаг уур. уур амьсгалыг зөөлрүүлэн, чийгшүүлж. хүйтэн бол халуун, халуун бол сэрүүн байлгана. Дэлхий тэнхлэгээ эргэх үед хийн хэлбэрт ус агаарын температуртай холилдон бороо. цас зэрэг хур тунадас болон доош бууж хатуу болон усан бүрхүүлийг эргэн тэжээн тэтгэнэ.

Дэлхийн бөмбөрцөг дээр амьдралын үйл явц туйлын идэвхтэйгээр. тасралтгүй өрнөж буй тэр хэсгийг биосфер гэнэ. Хатуу давхаргын хамгийн дээд тал, усан болон атмосферийн гадаргуутай нийлсэн тэр хэсэг юм. Өөрөөр хэлбэл, газрын гадаргуугаас доош 4-5км-т, дээш озоны бүрхүүл хүртэлх орон зайн хооронд оршино,

Дэлхийн бөмбөрцгийн бүх давхарга харилцан бие биетэйгээ шүтэн барилдсан байдаг. Газарзүйн бүрхүүлүүд хоног, жилийн хэмнэлтэй, түүнд нарны идэвхжлийн 11 мөчлөг нөлөөлж байдаг. Тиймээс манай гараг дээрх амьдрал ч өөрийн гэсэн хэм хэмнэлтэй мөнхийн хөдөлгөөн билээ.

Географийн бүрхүүл экваторын халуун бүсээс туйл, уулын бэлээс оргил хүртэл өөрчлөгддөг нь түүний бүхэллэг, нэгдэлт, тасралтгүй, зогсонги бус, бас ялгамжит чанаруудаас хамаарна. Хүн төрөлхтний эрчимтэй хөгжил, соёл иргэншил энэхүү бүрхүүлд, цаашлаад байгальд ч хүчтэй нөлөө үзүүлж байна. Үүнийг шинжлэх ухааны хэллэгээр ноосфер буюу оюун ухааны давхарга гэдэг. Хүмүүс газрын бүрхүүлийг ашиглаад зогсохгүй өөрчилж байгаа нь геолопшн ба байгалийн үйл явцаас илүү хурдтай байх ажээ. Байгальтай зүй бусаар бүдүүлэг харьцваас “Байгалийн хуулийг хэн ч сөрдөггүй” гэх хатуу хуулийн заалтаар шийдэгдсээр…

ДЭЛХИЙН ЭРГЭЛТ

Дэлхийн бөмбөрцөг эргэлддэгтүй байсан бол гаригийн болоод бидний амьдрал огт өөр байх асан. Дэлхийн бөмбөрцгнйн нэг талд байнгын халуун, нартай, гол мөрөн, нуур далай үгүй, цөлөрхөг, агаарын хэм 100°С, харин нөгөө талд нь эсрэгээр мөнхийн харанхуй хүйтэн байж, мөсөн бүрхүүлтэй, агаарын хэм -100°С хүрнэ. Гэрэл ба харанхуйн зааг дээр агаарын хэмийн эрс өөрчлөлтөөс болж байнгын салхи. шуургатай байж. газар хөдлөлт, галт уулсын дэлбэрэлт гарч байх болно.

Сансрын их орон зайд дэлхий маань дөрвөн төрлийн хөдөлгөөнд оршиж байдаг. Манай дэлхий нарыг тойрон ойролцоогоор 30км/с хурдтайгаар эргэлдэнэ. Энэ хугацаа 365.24 хоног болох агаад үүнийг “оддын жил” гэж нэрлэдэг. Дэлхий нь Нарны системтэй хамт одот ертөнцийг тойрон эргэлддэг. Нэг ийм эргэлтийг “глактикийн жил” гэх ба 280 сая жилд нэг удаа хийгдэнэ. Үүний нөлөөллийг хараахан судлаагүй байна.

Дэлхийн дагуул “Cap” билээ. Дэлхий, Cap хоёрыг хамтад нь хосолмол гараг гэж нэрлэдэг. Дэлхий дагуулынхаа хамт нэг бүтэн эргэлт хийхэд 27 хоног 8 цаг болно. Үүнийг “сарны ерөнхий массын эргэлт” гэнэ. Дэлхий Нарыг тойрох явцад cap дэлхийг тойрон эргэлдэж байх тул түүний хурд тун идэвхтэй.юм. Дашрамд өгүүлэхэд нарны системд зөвхөн Плутон гараг л Харон хэмээх өөрийн масстай тэнцэх дагуултай байдаг. Бусад гарагийн дагуулуудын масс гол гарагийнхаасаа давж гардаг ажээ. Манай Дэлхиин бөмбөрцгийн тэнхлэг үл ялиг хазгай байдаг нь түүний эргэлдэх явцыг байнга, тасралтгүй байлгах нөхцлийг бүрдүүлжээ. Түүний гол тэнлэг 66°33’22″-ын өнцгийн хазайлттай байдаг. Мөн хүний зүрх ч хазгай байрлажээ. Дэлхий тэнхлэгээ бүрэн эргэх хугацаа нь 23 цаг 56 минут, 4,1 сек “оддын хоног” км. Энэ эргэлтийн улмаас өдөр шөнө ээжилдэг билээ.

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу
Нэрээ оруулна уу