Манай Сүүн замын галактикт доод тал нь 50 тэрбум гараг байдаг бөгөөд тэдгээрийн 500 сая дээр нь амьдрал байх магадлалтай ажээ.Ийм дүгнэлтийг өнгөрсөн бямба гарагт АНУ-ын Вашингтон хотноо болсон НАСА агентлагийн одон орны шинжлэх ухаанд дэмжлэг үзүүлэх холбооны ээлжит бага хурал дээр танилцуулжээ.Одон орон судлаачид Америкийн сансрын «Кеплер» дурангийн цуглуулсан мэдээлэл дээр үндэслэн дээрх дүгнэлтийг гаргасан байна. Уг дуран нь тэнгэр огторгуйн зөвхөн 400 хуваасны нэгийг судалдаг ажээ. Дээрх дүгнэлт нь зөвхөн бидний оршин буй орчлонт ертөнцөд хамаатай бөгөөд харин нийт орчлонт ертөнцийн гараг 100 тэрбумаар тоологдоно гэж Америкийн мэргэжилтнүүд үзэж байна. «Кеплер» дуранг алсын оддыг тойрч байгаа гарагуудыг судлах зорилгоор 2009 онд сансрын тойрог замд байрлуулжээ. Уг хосгүй багаж нь оддыг ажиглах явцдаа тэдгээрийн гэрлийн маш бага өөрчлөлтийг ч бүртгэдэг байна. Иймэрхүү өөрчлөлт нь тодруулбал оддыг хааж байгаа тэр сүүдэр нь одод дээр гараг байгааг нотолж байгаа ажээ. Одон орончид сүүдрийн идэвхжил болон сүүдэржилт хоорондын үргэлжлэх хугацаагаар сансрын биетүүдийн шинж чанарыг тодорхойлдог байна.«Кеплер» дуран нь одод эрхэсээс холгүй зайд оршдог дэлхийтэй хэмжээгээрээ ойролцоо биетүүдийг ажиглах чадахуйц НАСА агентлагийн анхны дуран ажээ.

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу
Нэрээ оруулна уу