Нарны аймгийн сонины хачны тухай уншигч танд өгүүлэхийг зорилоо. Нар бол асар их хүч энергийг гаргаж байдаг дэлхийтэй хамгийн ойр оршдог од. Нар манай дэлхийгээс 150 сая км зайд байдаг ба нарнаас гарсан гэрэл дэлхий дээр найман минутын дараа ирдэг байна. Наран дээр байнга цөмийн дэлбэрэлтүүд болж байдаг ба тэндээс их хэмжээний энергүүд ялгарч байдаг. Нар нь өвөл болоход дэлхийгээс хамгийн ойр буюу 148 сая км, харин зун болоход дэлхийгээс хамгийн хол буюу 152 сая км болдог байна.

Нарны цөм 15.000.000 С, гадаргуу нь 1.000.000 С -н халуун байдаг. 200-300 км зузаан хамгийн доод давхаргыг гэрэлт мандал гэдэг ба эндээс спектрийн үзэгдэх хэсгийн бүх энерги цацардаг. Дунджаар 6.000 К темпаратуртай. Гэрэлт мандал будаа мэт бижирмэгтсэн бүтэцтэй. Бижирмэгүүд байнга үүсэн задарч байдаг хийн үүлнүүд юм. Бижирмэгүүд дунд бараан толбууд байдаг. Нарны хагасын хэсэг толбууд соронзон нэг туйлтай байхад нөгөө хэсэг нь эсрэг туйлтай байдаг. Гэрэлт мандлаас спектрийн бүх мужид цацаргалт явагддаг. Тэр энергийг түүний гадуур байгаа агаар мандал шингээснээс нарны спектрт бараан шугамууд гардаг. Олон тооны ийм шугамыг тодорхойлсон эрдэмтэн Фраунгоферийн нэрээр тэдгээрийг нэрлэдэг.

Нарны агаар мандлын хамгийн гадна талын сийрэг халуун давхаргыг титэм гэдэг. Титмийг нар бүтэн хиртэх үед нүдээр харж болно. Нар хиртэх үед титэм нь мөнгөлөг цагаан туяа мэт харагддаг. Нарны титэм нарыг тойрох дэлхийн замаас ч хол үргэлжилдэг тул бид нарны титэм дотор оршдог ажээ. Нарны агаар мандал дахь толбын тоо, өнгөт мандал дахь дэлбэрэлт, томоохон дөлүүд байнга өөрчлөгдөж байдаг. Наран дахь идэвхит процессууд буюу нарны идэвхжил гэдэг эдгээр үзэгдэл 11.2 жилд үелэн давтагддаг. Нарны идэвхжил дэлхийн олон үзэгдэлд нөлөөлдөг. Нарны өнгөт мандал дахь тэсрэлтийн үед цэнэгт бөөмсийн урсгал хурдсаж дэлхийн соронзон оронд нөлөөлөн соронзон шуурга үүсгэнэ. Энэ үед бас цэнэгт бөөм дэлхийн соронзон туйлууд орчмоор агаар мандалын нэлээд доод давхаргад нэвтрэн орсноор туйлын туяа үүснэ. Нарны богино долгионы цацраг нэмэгдэж дэлхийн агаарын цэнэгт мандлын төлөвийг өөрчилснөөс болж радио долгионы тархах нөхцөл муудаж зарим үед радио холбоо тасрахад ч хүрдэг. Нарны идэвхжил дэлхийн агаар мандлын бүр доод давхарга, түүгээр ч барахгүй амьтан, ургамал, хүмүүст олон талын нөлөө үзүүлдэг. Нарны нийт энергийн 2 тэрбумын нэгийг л дэлхий авдаг байна.

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу
Нэрээ оруулна уу