Хүн төрөлхтнөөс амьдралдаа огт од харж үзээгүй , тэнгэр дээрх гялалзаж буй зүйлсийг хараад Тэнд юу байдаг юм бэ? гэж асууж үзээгүй хүн олоход амаргүй л байх. Харин НАСА сансар огторгуйн тухай улам ихийг мэдэхийн тулд олон жил ажиглалт хийж , телескоп бүтээн , шинэ гарагууд нээсээр ажиллаж байна. 

Энэ жил НАСА өвөрмөц төсөл болох PubSpace сайтыг бүтээжээ. Энэ сайтаас та НАСА-г яг юун дээр ажиллаж байгааг үнэ төлбөргүй харах боломжтой. Интернеттэй л бол хэн ч хаанаас ч харах боломжтой. PubSpace сайт дээр аль хэдийн хэдэн мянган шинжлэх ухааны нийтлэл тавигдсан байгаа аж. Харин энэ бол зөвхөн эхлэл юм.

Одоо бүх хүн төрөлхтөн НАСАтай хамт сансар огторгуйг судлах боломжтой болсон. Энэ бол зүгээр л гайхамшиг.

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу
Нэрээ оруулна уу