Сансар огторгуйн гүнд тэнүүчлэн явах хар нүхийг бид гүн харанхуй, үл мэдэгдэх, аварга том тоос сорогч гэдгийг нь мэднэ. Гэхдээ шинэхэн судалгаагаар хар нүх гэдэг тийм ч аймшигтай зүйл биш гэжээ.

Яахав устаж үгүй болно гэж бид төсөөлж байгаа учир аймшигтай. Харин яагаад аймшигтай гэж тодорхойлохгүй байгаагийн гол шалтгаан нь бид хар нүхэнд залгиуллаа гэхэд огтхон ч мэдэхгүй өнгөрөх явдал юм.

Зарим нэг онолоор хэрвээ хүн хар нүхэнд унавал сунжиралдсан урт болно, орон зай, цаг хугацаагаар аялна гэх мэт олон таамаг дэвшүүлжээ. Харин Охайогийн физикч Самир Матурын тооцоо үүнээс өөр гарсан юм.

Матурын тайлбарлаж байгаагаар аливаа матери хар нүхтэй хүрэлцмэгц устаж үгүй болохын оронд аварга том, төгс холограм болно гэжээ. Хэдэн сарын өмнө Венийн судлаачид хүн төрөлхтөн холограм дотор амьдарч байна гэсэн таамаг хүртэл дэвшүүлсэн билээ.

Гэхдээ өнөөдрийн технологиор бид дээрх таамгуудыг баталж чадахгүй учир итгэх эсвэл эс итгэх гэсэн хоёр сонголттойгоор үргэлжлүүлэн амьдарсаар байх болно.

6 СЭТГЭГДЭЛ

  1. хар нүхний тухай уншиж байгаад ойлгосоноор бол 2 төрлийн хандлага байх шиг байгаам… нэг нь яндан хоолой шиг хар нүхээр дамживал энерги болон массаа алдана… тэгэхээр бид өэр хэмжээст ертөнц рүү шилжих хаалга болж болно.
    нөгөө талд нь битүү сав шиг хар нүхд сорогдсон биетүүд асар их даралтын улмаас цэг болтолоо жижгэрнэ. гэхдээ дэлхий хар нүхээр сорогдохоо хүрвэл сөнөх ёстой эхлээд энерги тэгээд массаа алдах учир дэлхий бүхлээрээ биш дэлхийгээс үлдэх материуд сорогдох болов уу

  2. Can I just say what a aid to search out somebody who actually is aware of what theyre speaking about on the internet. You positively know tips on how to deliver a problem to gentle and make it important. Extra folks need to read this and perceive this facet of the story. I cant believe youre no more standard because you definitely have the gift. http://hellowh983mm.com

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу
Нэрээ оруулна уу