2017 оны 3 сарын 22-ны өдөр Монгол хүн сансарт ниссэний 36 жилийн ой тохиож байна., Монгол улс, ЗХУ-ын баатар, Монгол Улсын иргэн сансрын нисэгч Ж.Гүррагчаа, Монгол улс, ЗХУ-ын хошой баатар, ЗХУ-ын сансрын нисэгч В.А.Жанибековын хамтаар 1981 оны гуравдугаар сарын 22-ны өдөр Байконур дахь сансрын хөлөг хөөргөх талбайгаас “Союз-39” хөлгөөр хөөрсөн.

Тэд сансарт нийт найман өдрийн турш байж дэлхийг 124 удаа тойрч, гуравдугаар сарын 30-нд эх дэлхийдээ амжилттай газардсан. Энэхүү тэмдэглэлт үйл явдал нь Монгол Улс сансрын уудамд сансрын судалгааны төхөөрөмж бүтээж, нислэгийн явцад ашигласан 20 дахь орон, сансарт иргэнээ илгээсэн дэлхийн 10 дахь орон болсон.

Энэхүү 36 дахь жилын ойн түүхэн үйл явдлыг тэмдэглэхээр ШУА- Одон орон, геофизикийн хүрээлэн, Шинжлэх Ухаан ,Технологийн Их Сургуулын  Механик Тээврийн Сургууль болон Хүүхдийн Урлан Бүтээх Төвтэй хамтран оюутнууд болон сурагчдын дунд “Танин мэдэхүйн  богино илтгэлүүд” семинар, ШУТИС-МехТС, ХУБТөвийн оюутан сурагчдын бэлтгэсэн нисэх онгоц, сансрын хөлгийн загварууд, хийж бүтээсэн бүтээлүүдийн үзэсгэлэн мөн Сансар судлалын холбогдолтой сонин өвөрмөц цуглуулагч нарын бяцхан үзэсгэлэн, Пуужин нисэх хэрэгслийн агаарын үзүүлбэр тоглолт хэлбэрээр зохион явуулж буй  Зохион бүтээгч хүүхэд залуучуудын өдөрлөг юм. Уг өдөрлөгийн зорилго нь Зохион бүтээгч хүүхэд залуучуудыг дэмжин ажиллах, сансар судлал, нисэх сансрын технолог чиглэлээр оюутан сурагчдын ололт амжилтыг идэвхжүүлэхэд оршиж байгаа.

“Аз Жаргалтай Хотын-Залуу Зохион Бүтээгч Хүүхдүүд” өдөрлөгийн үндсэн үйл ажиллагаа 2017 оны 3 сарын 22-ны өдөр Одон Орон Геофизикийн Хүрээлэнгийн дэргэдэх Сансар Од Эрхсийн ордонд болно.

Хөтөлбөр

  1. 11:00 – 11:20. Нээлтийн үйл ажиллагаа.
  2. 11:20 – 11:30. 1981.03.22 – нд төрсөн хүүхдүүд мэндчилгээ.
  3. 11:30 – 11:40. Булган аймгын залуучууд мэндчилгээ.
  4. 11:40 ШУТИС-МехТС, Хүүхдийн урлан бүтээх төвийн оюутан сурагчдын бэлтгэсэн семинар.
  5. 12:30 – 12:40 Цайны завсарлага.
  6. 12:40  ШУТИС-МехТС, ХУБТөвийн оюутан залуучуудын бэлтгэсэн нисэх онгоц, сансрын хөлгийн загварууд, хийж бүтээсэн бүтээлүүдийн үзэсгэлэн.
  7. 13:00 – 13:20 Сансар судлалын холбогдолтой сонин өвөрмөц цуглуулагч нарын бяцхан үзэсгэлэн.
  8. 13:20 – 14:20 Астропаркт зочлон “Сансрын нислэг”,”Сансар Ухаа” кино үзвэр.
  9. 14:20 – 15:00 Задгай талбайд бэлтгэсэн пуужин нисэх хэрэгслийн агаарын үзүүлбэр.
  10. 15:00 Дурсгалын зураг авхуулах

Saturn.MN дэмжин ажиллаж байна.

Монгол хүн сансарт ниссэний 36 жилийн ойн өдөрлөг тохиох гэж байна Энд дарж жиргэнэ үү

1 СЭТГЭГДЭЛ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу
Нэрээ оруулна уу