Базз Алдрин гэдэг нэрийг та мэдэх үү? Магадгүй саран дээр хөл тавьсан хоёр дахь хүн гэдгээр нь таньж болох. Эсвэл “Тоглоомын түүх” гурамсан цувралын “Buzz Lightyear” гэдэг дүрийг бүтээх сэдэл төрүүлсэн гэдгээр нь таньж магад.

Тэгвэл эхээс төрөхдөө “Эдвин Евгени Алдри. Жр” гэх нэрийг өвлөн авсан тэрээр сансарт селфи авсан анхны хүн юм. Таван жилийн турш үргэлжилсэн “Жемини” буюу “Ихэр” төслийн 12 дугаар нислэгийн үеэр тойрог замд явж байгаа хөлөгтэй сансрын нисгэгчийг холбох ажлыг хийж байжээ.

Энэ үеэр буюу 1966 оны арванэгдүгээр сард Алдрин энэхүү зургийг авсан юм. Түүнчлэн зураг авах үедээ тэрээр өөрийн задгай сансарт өнгөрүүлсэн дээд амжилтаа эвдсэн гэдэг

 

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу
Нэрээ оруулна уу