Анх 1981 оны 3-р сарын 22-нд Монгол улс, ЗХУ-ын баатар, Монгол Улсын иргэн сансрын нисэгч Ж.Гүррагчаа, Монгол улс, ЗХУ-ын хошой баатар, ЗХУ-ын сансрын нисэгч В.А.Жанибековын хамтаар Байконур дахь сансрын хөлөг хөөргөх талбайгаас “Союз-39” хөлгөөр хөөрсөн билээ. Тэд сансарт нийт найман өдрийн турш байж дэлхийг 124 удаа тойрч, гуравдугаар сарын 30-нд эх дэлхийдээ амжилттай газардсан. Энэхүү тэмдэглэлт үйл явдал нь Монгол Улс сансрын уудамд сансрын судалгааны төхөөрөмж бүтээж, нислэгийн явцад ашигласан 20 дахь орон, сансарт иргэнээ илгээсэн дэлхийн 10 дахь орон болжээ. Энэ түүхэн өдрийг эргэн нэг хүмүүст сануулах , дурсах зорилготой “Аз Жаргалтай Хотын-Залуу Зохион Бүтээгч Хүүхдүүд” өдөрлөгийг Одон Орон Геофизикийн Хүрээлэнгийн дэргэдэх Сансар Од Эрхсийн ордонд амжилттай зохион байгууллаа.

Энэ өдөрлөгт Шинжлэх Ухаан ,Технологийн Их Сургуулийн  Механик Тээврийн Сургууль болон Хүүхдийн Урлан Бүтээх Төвийн сурагч оюутнууд өөрсдийн бүтээлээрээ үзэсгэлэн гаргаж, “Танин мэдэхүйн  богино илтгэлүүд” семинар, Сансар судлалын холбогдолтой сонин өвөрмөц цуглуулагч нарын бяцхан үзэсгэлэн, Пуужин нисэх хэрэгслийн агаарын үзүүлбэр тоглолтоор зохион байгуулагдлаа.

Хүүхдийн Урлан Бүтээх Төвийн пуужингийн загварууд
Шинжлэх Ухаан ,Технологийн Их Сургуулийн Механик Тээврийн оюутнуудын бүтээл

“Танин мэдэхүйн богино илтгэлүүд” семинар

Пуужин нисэх хэрэгслийн агаарын үзүүлбэр тоглолт

Мөн 1981 оны 3-р сарын 22-нд нийт монгол улсад 206 хүн төрсөн байдаг (15-д нь түүхэн өдөрт зориулан Гүррагчаа гэсэн нэр өгсөн ажээ). Тэдний болсон хүмүүст ирж Ж.Гүррагчаа баатарт баяр хүргэлээ.

Сурвалжилсан: Saturn.MNЭ. Санчир , Т. Энх-Амар

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу
Нэрээ оруулна уу