НАСА-ын «Кассини» (Cassini) буюу Санчир гаригийг судалж байгаа хөлөг Санчир гаригийн бүслүүрийн дундаас бидэнд эх Дэлхий ба Сарны зургийг илгээжээ. Зургийг сайн харвал тод нь Дэлхий харин бүдэг жижигхэн нь Сар ажээ. «Кассини» хөлөг энэ зургийг Улаанбаатарын цагаар 4-р сарын 13-ны 13 цаг 41 минутад дарсан бөгөөд тэр үед тус хөлөг нь Дэлхийгээс 1.4 тэрбум километр хол байсан гэж НАСА-ийн вебсайт дээр нийтлэгдсэн байна.

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу
Нэрээ оруулна уу