Монгол улсын шинжлэх ухаанд маш чухал дэвшилт болох Монгол хүний хүч хөдөлмөрөөр бүтээгдсэн хамгийн анхны хиймэл дагуул Мазаалай -г маргааш буюу 2017 оны 6-р сарын 4-ны үүрийн 5-н цаг 7 минутад тойрог замд оруулах гэж байна. Зөвхөн манай оронд амьдардаг говийн баавгайн мазаалайн нэрээр нэрлэгдсэн уг хиймэл дагуулыг Элон Маскийн компани болох SpaceX-ийн Falcon 9  пуужингаар сансарт гаргах юм.

Сансрын уудмыг эзэмшиж амжаагүй, хөгжиж байгаа орнуудад энэ салбарт анхны алхмаа хийхэд нь дэмжлэг үзүүлэх зорилготой төсөл хоёр жилийн өмнө ЮНЕСКО, Япон улсын дэмжлэгтэйгээр хэрэгжиж эхлэхэд манай улс хамрагдсан. Төсөлд манайхаас гадна Гана, Бангладеш, Нигери зэрэг улс багтаж, анхны хиймэл дагуулыг хөөргөхөөр болсон юм. Манай улс энэ удаагийн төсөл амжилттай болсон тохиолдолд хоёр дахь хиймэл дагуулаа 2019 онд хөөргөхөөр төлөвлөж байгаа юм байна.

Хэрэв та Мазаалай хиймэл дагуул хөөргөх үйл ажиллагааны түүхэн гэрч болохыг хүсвэл манай шууд дамжуулалтыг энд дарж хүлээн авна уу.

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу
Нэрээ оруулна уу