Монгол улсын анхны хиймэл дагуул болох Мазаалай -г тээвэрлэж байгаа SpaceX компанийн Falcon 9 пуужин  амжилттай эх дэлхийгээс хөөрч, 1-р үеэ амжилттай биелүүлээд байна. Тухайлбал Улаанбаатарын цагаар 2017 оны 6-р сарын 4-ны үүрийн 5-н цаг 7 минутад Кеннедигийн нэрэмжит сансрын буудлаас амжилттай хөөрчээ. Монгол хүний хүч хөдөлмөр, оюун ухаанаар бүтсэн энэхүү хиймэл дагуул мань сансрын тойрог замд орсон нь Монгол улсын шинжлэх ухаанд нэгэн шинэ хуудсыг нээж, маш чухал түүхэн үйл явдал болж байгаа юм.

Ийнхүү бид анх удаагаа өөрсдийн гэсэн хиймэл дагуултай болж мөн цаашид дахин хиймэл дагуул хөөргөх хаалга нээгдэж байна. Үүнийг даган интернетийн хурд нэмэгдэж мөн үнэгүй авах боломжтой болох юм. Хэрэв шууд дамжуулалтын үзэж амжаагүй бол энд дарна уу.

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу
Нэрээ оруулна уу