1. Солирын тоосонцор гэж юу вэ ?

Нэрнээс нь бодоод үзэхэд солирын тоосонцор бол солирын тоосонцор юм гээд хэлэхэд бараг л болно байх. Ерөнхийдөө бол сүүлт одноос үүссэн сансрын тоосыг солирын тоосонцор гээд байгаа юм.

Солирын тоосонцорыг судлах нь ямар ач холбогдолтой вэ ?

Өмнөх нийтлэлүүдэд их тэсрэлтийн дараа температур буурах үйл явцын үед том хэмжээний одод үүсч, уг том одод таталцлаасаа болж түлшээ барсаар зарим нь тэсэрдэг(supernova) тухай тайлбарлаж байсан. Харин манай Нарны аймаг бол иймэрхүү том одны хоёр эсвэл гурав дахь тэсрэлтээс бий болсон аварга том одны хэлтэрхийнүүд гэж үзээд байгаа. Тэхээр Нарнаас гадна бидний амьдарч байгаа Дэлхий болон бусад гариг, мөн та, би, таны эргэн тойрон дахь бүхий л зүйлс 5, 6 тэрбум жилийн өмнөх аварга том одны өчүүхэн хэлтэрхий байх нь. Геологич, палеонтологич нар эртний олдвор олоод юу болохыг нь, хэзээ байсан, яаж устсан гэх мэтийг нь  тодорхойлдогтой яг ижилхэн эрдэмтэд солирын тоосонцрыг судалснаар манай нарны аймаг хэрхэн бий болсон тухай санал дэвшүүлэх боломжтой болж байгаа юм.

Саяхан л гэхэд (хэдэн он гэдгийг нь санадаггүй) Япон болон Америкийн хамтарсан судалгааны баг Антарктидийн цас, мөсөнд солирын тоос агуулагдсан байгааг нээсэн. Энэ нь дэлхийн гадаргаас солирын тоосонцор олсон анхны тохиолдол байсан юм. Солирын тоосонцрыг дэлхийн гадаргаас хайж, ухаж өрөмдөхөөс гадна бас нэг өөр арга байдаг ба тэр нь  гели(He)-гээр хийлсэн бөмбөлөг хөөргөн стратосфер орчмыг судлах явдал юм.

Ерөнхийдөө иймэрхүү бөмбөлөг хөөргөхийн тулд танд маш том шаар, гели(He), тэгээд радиозонд буюу цуг хөөрөх төхөөрөмж мөн шүхэр хэрэгтэй. Гэхдээ радиозонд гэдэг бол цар уурын хэмжилт хийдэг хэрэглэл юм. Энэ талаар интернетээс “weather balloon, sounding balloon, high-altitude balloon, шарзонд” гэх мэтээр хайвал дэлгэрэнгүй гарч ирэх болно.

Яагаад He гэж ?

Хамгийн хөнгөн хий устөрөгч байтал яагаад He гэж ?

20 зууны эхэн үед устөрөгчөөр хийлсэн бөмбөлөг их хэргэлэгддэг байж. Та бүхэн санаж байгаа бол Индиан Жонес кино, мөн Red Alert тоглоом дээр гардаг. Заза доорх бичлэгт дэлгэрэнгүй байгаа.

H2 нь хамгийн хөнгөн хий боловч аюултай, идэвхи өндөртэй, шатамхай элемент юм. Харин He-гийн хувьд бол хөнгнөөрөө H2-ийн дараа ордог, бүр инертийн хий тул идэвхгүй юм. Тиймээс хамгийн аюулгүй, ашигтай хий нь He байх нь.

Монголд Солирын тоосонцрын судалгаа хийдэг үү ?

Энэ сарын 16 болон 17-ны өдрүүдэд Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Японы Чибагийн Технологийн Их Сургууль болон Техник Технологийн Дээд Сургууль Монгол Коосэн нар хамтран гурав дахь удаагаа Монгол улсад Солирын тоосонцорын судалгаагаа хийсэн. Судалгаа нь хүн төрөлхтөн солирын тоосонцроос үүссэн гэсэн таамаг дэвшүүлж, үүнийгээ батлах зорилгоор явагдаж, Стратосферээс дээж аван түүнд агуулагдах солирын тоосонцрыг судалж байгаа юм. Энэ жил гурван ширхэг бөмбөлөг хөөргөсөн ба хоёрт нь Японы Hiroaki Akiyama PhD, Koji Yamaguchi PhD нар өөрсдийн төхөөрөмжөө хийж хөөргөсөн бол нэгт нь ШУТИС-ын багш Б.Дондогжамц өөрийн хийсэн төхөөрөмжөө хөөргөсөн юм.  Хийн бөмбөлөгт тоосонцор хэмжих багажнаас гадна GPS, агаарын даралт, температур, чийг хэмжих багажийг тус тус суурилуулан хөөргөсөн.

Хөөргөлт нь хоёр өдөр болсон ба эхний өдрийн хөөргөлт 37 км хүртэл амжилттай хөөрсөн юм.

Гелигээр хийлсэн бөмбөлөг нь маш хөнгөн ба өргөн хүрээг хамарсан хөөрөлт хийдэг тул Япон улсын газар нутгийн хувьд тийм таатай бус судалгаа болохоор Монголд хөөргөлтөө хийж байна. Харин энэ нь Монгол улсад туршлага судлах боломжийг олгож байгаа юм. Хэрвээ Япончууд судалгааны үр дүнгээ нэгд нэгэнгүй тайлагнадаг бол шүү дээ.

ШУТИС-ийн Эрдэм Шинжилгээ, Инноваци эрхэлсэн Проректор Ч.Баасандаш “Энэ судалгаа нь сансарт байгаа үл мэдэгдэх биетийг барьж авах, сансрын биологи гэсэн шинэ судалгааны чиглэлүүдийг хүн төрөлхтөнд нээж өгөх ач холбогдолтой салбар байгаа юм” гэв.

Ташрамд дурдахад Японы Сансрын Судалгаа, Шинжилгээний Агентлаг буюу JAXA-ийн ажилтан Фужита Кожи-сан, ШУТИС-ын Б.Баасандорж багш нартай Ангараг гаригийн талаар хальт яриад амжлаа. Энд ирсэн зорилго гэвэл Ангараг гаригийн агаар мандал нь Дэлхийн хувьд д.т.д 36 км өндөр дэх агаартай ойролцоо нягттай, маш сийрэг байдаг ба тийм сийрэг орчинд нисэх онгоц бүтээх тухай ярьсан юм.

Агаарын бөмбөлөгөөр дан ганц солирын тоосонцор гэлгүй агаарын бохирдол тогтоох, газрын зураг авах, хотжилт, ХАА бэлчээр, ан, амьтдын тархалт зэрэг олон, олон судалгааг бид өөрсдөө хийх боломжтой юм.

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу
Нэрээ оруулна уу