Яагаад бид сансар огторгуйг сонирхдог вэ ?

Би та бүхний өмнөөс хариулах гэж оролдоод үзье.
Хамгийн чухал нь энэ бол зүгээр л үзэсгэлэнтэй.
Хэрвээ та Саргүй цэлмэг шөнө байж үзсэн бол миний юу гэх гээд байгааг ойлгох байх. Тэнгэрт асгах сүүн зам, тэнд мөн энд байгаа бүх одод, эрхэс нь бүл болон тэнүүчилж байгаа нь их гайхалтай мөн үзэсгэлэнтэй. Эндээс бид ердөө л нэг жижиг дурангаар галактик, одод, гаригийн цагираг, хэдэн мянган оддын бүл, мананцарыг хардаг бөгөөд энэ нь үнэхээр сүр жавхлантай. Мэдээж хэрэг орчлон ертөнцийн гоо үзэсгэлэн бүр бидний нүдэнд шууд харагдаад байдаггүй тийм нууцлаг. Тиймээс бид огторгуйн гүнийг ажих гэж телескоп, төгсгөлгүй өчүүхнийг судлах гэж микроскоп зэргийг бүтээсэн. Үүгээрээ би юу хэлэх гэсэн бэ гэхээр хүн сониуч зандаа хөтлөгдөн шинжлэх ухааныг хөгжүүлж, техник технологи бүтээж, нээлт хийж байна. Магадгүй гоо үзэсгэлэн ертөнцийг аварна гэдэг үг үнэний ортой л юм. Жишээ нь Хаббл дурангаар авсан Краб болон Ийгл мананцар нь их гайхалтайгаас гадна үнэхээр гүн сэтгэгдэл төрүүлэм. (https://apod.nasa.gov/apod/)

Краб мананцар

Ийгл мананцар

Мөн нейтрон од, пулсар, цагаан одой од, хар нүх зэргийг дурдахгүй орхиж болохгүй.

Сансар огторгуй нь маш онцгой. Өнгөрсөн дэх олон янзын цаг хугацааг нэг цэгээс л ажиглаж болдог, хязгааргүй мэт уудам болохоор тэнд юу ч байж болно, тиймээс энэ нь шинжлэх ухааны уран зөгнөлт кино, зохиолыг бүтээх маш том талбарыг үүсгэсэн.
Сансар огторгуй нь санамсаргүй энгийн байдлаар үүсч, бий болсон. Харин хүн төрөлхтөн үүнд шалтгаант чанар олохын тулд сонирхолтой байдлаар тархиндаа тусгаж авдаг байна.
Энэ удаагийн нийтлэл маань уншигч та бүхэндээ өчүүхэн ч болов шинэ мэдлэг олгосон байх. Хуудсанд оруулсан сансар огторгуйн тухай 30 баримтаа мөн хавсаргалаа. Үзээгүй бол үзээрэй, үзсэн бол дахин үзээрэй!
Үргэлж манай нийтлэлүүдийг уншиж байдагт баярлалаа!
Та бүхэн Яагаад сансар огторгуйг сонирхдог шалтгаанаа сэтгэгдэл хэсэгт бас үлдээнэ үү ?

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу
Нэрээ оруулна уу