Шинжлэх ухаан үүсээд хэдэн мянган жил болж байна. Хүн төрөлхтөн үүний ачаар маш их зүйл сурч, мэдэж мөн үүний ачаар л бид өдийг хүрсэн гэдэгт хэн ч эргэлзэхгүй байх.

БИД Дэлхий бөөрөнхий гэдгийг батлаад МАШ УДААН ХУГАЦАА ӨНГӨРчЭЭ.

Эрдэмтэд маш их баримт нотолгоогоор Дэлхийг хавтгай БИШ гэдгийг баталсан болов ч зарим нэг хүмүүс одоог хүртэл хавтгай гэж итгэдэг байна. Харин бид эдгээр хүмүүст зориулан Дэлхий хавтгай БИШ гэх хэд хэдэн баримтуудыг хүргэж байна.

БИД ӨНДРӨӨС ИЛҮҮ ХОЛЫГ ХАРДАГ

Хүн бүр л үүнийг мэднэ. Бид өндөрт гарах тусам илүү холыг хардаг шүү дээ. Хэрвээ тэгш газар зогсоод алсыг харвал бид тэнгэрийн хаяанаас цааш харж чадахгүй.

Харин одоо Дэлхийг хавтгай гэж үзье. Хавтгай байсан бол бид арай гэж өндрөөс л харж чадаж байгаа зүйлээ зүгээр л тэгшхэн газраас харчихсан байх байсан шүү дээ. Энэ бол ямар ч маргаангүй Дэлхий бөөрөнхий гэх нотолгоо болж чадаж байгаа юм.

САНСРААС АВСАН ЗУРАГ

Бид анх хиймэл дагуул хөргөснөөс хойш бараг 60 орчим жил болж байна. Энэ их хугацаанд маш олон Дэлхийн гэрэл зургууд бий болсон нь хангалттай баталгаа болж чадаж байгаа юм.

ЦАГИЙН БҮСИЙН ЯЛГАА

Цаг хугацаа буюу нарны байрлал дэлхийн цэг бүрт ялгаатай байдаг нь дэлхийг хавтгай биш гэж үзэх бас нэг шалтгаан билээ. Хэрвээ дэлхий хавтгай байсан бол нэг бол бүх газарт гэрэлтэй, үгүй бол бүгд харанхуй байх байлаа.

ОНГОЦООР НИСЭХ

Онгоцоор алсын аялалд гарах үед дараах үзэгдлийг ажиглаж болно. Онгоцны цонхоор харахад тэнгэрийн хаяатай залгаж байгаа дэлхийн хэлбэр дугуйрч харагддаг. Өндөрт нисэх тусам энэ хэлбэр илүү тод харагдана. Энэ үзэгдэл ч бас нотолгоо болж бүрэн чадна.

ЯЛГААТАЙ ОДНЫ ОРДУУД

Энэ ажиглалтыг анх Аристотель (МЭӨ 384-322) хийж газар зүйн өөр цэгүүдээс оддын орд янз бүр харагдаж байгаагаар дэлхий бөөрөнхий гэж зарлаж байжээ. Египетээр аялаад ирсэн Аристотель “Египет, Кипрт харагддаг одууд хойд нутагт үзэгдэхгүй байна” гээд энэ үзэгдлийг тайлбарлах ганц зүйл бол дэлхий хавтгай биш бөөрөнхий гэх онол юм гэж бичиж байв. Тэр бас дэлхий тийм ч том хэмжээтэй биш, хэрвээ тийм биш бол ийм жижиг өөрчлөлтөнд ажиглагдахгүй байх байлаа гэж байжээ.

САР

Эртний Грект Аристотель тэнгэрийн эрхсийн хөдөлгөөнийг маш их ажиглан судалдаг байв. Тэр сар хиртэх үед дэлхийн сүүдэр саран дээр тусдаг. Сүүдэр нь бүрхэх явцад дэлхий бөөрөнхий гэдэг нь саран дээр туссан сүүдэрний хэлбэрээс харагддаг гэсэн санааг дэвшүүлж байжээ. Мөн энэ нь маш том баталгаа болж чадсан юм.

БУСАД ГАРАГ ЭРХСИЙГ ХАРАХ

Манай дэлхийгээс бусад гараг эрхсүүд бүгд бөмбөрцөг хэлбэртэй харагддаг. Манай дэлхий ч ялгаагүй тэдэнтэй нэг ижил шалтгаанаар бий болсон, нэг ижил мөн чанартай гэж үзвэл логикоор манай дэлхий ч бас бөмбөрцөг байх ёстой.

1610 онд Галилей Галилео Бархасбадийн сар хэрхэн тойрч эргэж байгааг ажиглаад жижиг эрхсүүд том гарагаа тойрч эргэдэг гэсэн дүгнэлтэнд хүрчээ. Гэвч дэлхийг бүгд тойрон эргэдэг гэсэн үзэлтэй сүм хийдийнхэнд үүнийг ойлгуулах хэцүү байсан байна. Эндээс эрдэмтэн маань дэлхий бөөрөнхий гэдгийг дахин баталж байжээ.


Энэ бүх баримт, нотолгооноос харвал Дэлхий хавтгай БИШ гэдгийг бүрэн баталж байна. Ямар ч шинжлэх ухааны талаас бодсон хавтгай байх нь яагаад ч байж болшгүй зүйл юм. ДЭЛХИЙ БОЛ БӨӨРӨНХИЙ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу
Нэрээ оруулна уу