Олон олон оддын ай дундаас Сүүн зам нэртэй оддын ай бол бидний гэр юм. Уг оддын ай нь дөрвөн үеэр салаалсан спираль хэлбэртэй ба төв нь Дэлхийгээс 26’000-27’000 гэрлэн жилийн зайтай байдаг. Энэхүү Манай оддын айн төвд супермассив хар нүх байдаг гэж таамагладаг ба Sagittarius A* (Sgr A) нэрлэжээ. Ийхнүү Манай оддын болох Сүүн замын талаарх баримтуудыг хүргэж байна.

  • Сүүн зам нь ойролцоогоор 12 тэрбум жилийн өмнө үүссэн бөгөөд 50 орчим бүл оддын айн нэг нь юм. Харин манай хөрш оддын ай болох Андромеда нь эдгээр бүлгийн жижиг оддын айн тоонд ордог.

  • Сүүн зам нь цаг хугацааны эрхээр бусад оддын айтай нэгдэж томорсоор байгаа. Одоогоор Сажтариус Одой Сферойд (Sagittarius Dwarf Spheroidal) гэж нэрлэгддэг маш жижиг оддын айн оддоос өөртөө урвуулж, мөн түүнчлэн Магелланы Үүлсээс ховдоглон идэж байгаа гэхэд буруудахгүй.
  • Манай оддын ай нь ойролцоогоор 5 тэрбум жилийн дараа Андромеда оддын айтай мөргөлдөх болно. Зарим одон орончид  хоёр оддын ай аварга том хос спираль оддын айн систем үүснэ гэж үздэг.

  • Сансрын Бичил долгионы Дэвсгэр Цацрагтай/доор тайлбарласан болно/ харьцуулахад Сүүн замын сансарт аялаж байгаа хурд нь ойролцоогоор 552 км/сек юм.

  • Сүүн Замын одод, хий болон тоосонцрууд нь түүний төвийг ойролцоогоор 220 км/сек хурдтайгаар тойрон эргэдэг(Яагаад?). Оддын айн цөмөөс өөр өөр зайтай бүх оддын хувьд ижил хурдтай байгаа нь Сүүн Замыг бүрхэн харанхуй маттер байгааг таамаглаж байгаа юм.Дэвсгэр цацраг гэж юу вэ ?Америкийн одон оронч Арно Пензиас болон Роберт Вилсон нар Дэлхийн хаанаас, өдөр ч шөнө ямар ч үед хэмжигддэг нэгэн цацрагийг санамсаргүй байдлаар илрүүлсэн юм. Энэ нь халуун эртний ертөнцийн тухай чухал нотолгоо байсан ба тогтвортой орчлонгийн онолын эсрэг маш чухал нотолгоо байж таарсан юм. Үүнийхээ төлөө Арно Пензиас болон Роберт Вилсон нар хожим 1978 онд Нобелийн шагнал хүртсэн юм.

    Орчлон ертөнц нь Сансaрын Бичил долгионы Дэвсгэр (СБД) цацрагаар дүүрэн бөгөөд хаанаас ч энэ цацрагийг илрүүлж болно. Бичил долгион нь үзэгдэх гэрлийн долгионоос хэт богино тул тусгай хэрэгсэлгүйгээр харах боломжгүй юм. Их тэсрэлтээс төд удалгүй уг цацрагийг тархсан гэж үздэг ба хэрвээ энэ цацрагийг радио долгион гэж төсөөлбөл та гэртээ их тэсрэлтийн дараах ертөнцийн үүслийг зурагтаараа үзэж чадах байлаа. Судлачид үүнийг бүрхэг тэнгэрийг нэвт гарч буй нарны цацрагтай зүйрлэж үздэг байна.

    Их тэсрэлтээс хойш 378’000 жилийн дараа СБД цацраг нь орчлонг дүүргэж эхлэсэн гэдэг. СБД цацраг үүсэхээс өмнө ертөнц маш нягт, халуун мөн гэрэл нэвтрэхгүй маттер болон энергийг агуулсан плазм байсан юм. Маш өчүүхэн…

Бид орчлон ертөнцийн хувьд хэт өчүүхэн ч гэлээ анх орчлон ертөнц үүсэхдээ биднээс ч өчүүхэн байсан байж болох юм. Карл Саганы өгүүллээр энэ удаагийн нийтлэлээ төгсгөж байна. Манайхаар зочилсонд баярлалаа!

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу
Нэрээ оруулна уу