Магадгүй зарим хүмүүс сар хиртэнэ гэдгийг нартай адилтгаж бага зэрэг ойлгохгүй ч байж мэднэ. Тэгвэл Сарны хиртэлт гэж юу вэ? Сарны хиртэлт гэдэг бол дэлхийн сүүдэр саран дээр тусаад сарны өнгө улаан өнгөтэй болж харагдахыг хэлнэ. (Илүү дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү.) Энэ бүтэн хиртэлт нь Монгол улсад хамгийн сүүлд 2011 оны 12-р сарын 10-нд болж үүнээс хойш огт хиртээгүй аж.

Харин өнөө орой буюу 2018 оны 1-р сарын 31-ны 18:50 минутанд сарны бүтэн хиртэлт болох гэж байна. Уг хиртэлт нь нийт 5-н цаг 17 минут үргэлжлэх бөгөөд эхлэл нь 1-р сарын 31-ны 18:51 цагт болж, оргил цэг нь 1-р сарын 31-ны 21:29 цагт болж, төгсгөл нь 2-р сарын 1-ны 00:08 цагт болж өндөрлөх юм байна. Хэрэв та үүнийг харж амжихгүй эсвэл завгүй бол 7-р сарын 27-н хүртэл дахин бүтэн сар хиртэлтийг хүлээх болж дээ. Та бүхэн амжиж хараарай 🙂

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу
Нэрээ оруулна уу