Хажуугийн хатингаралт хатуурал (ХХХ) гэх эмгэгтэй, нэрт эрдэмтэн асан Стивен В.Хокингийн нэгэн бүтээл болох шинжлэх ухааны хялбаршуулсан цувралыг хүргэж байна. Тэрээр Хокингийг физикч эрдэмтэд хар нүхний онолоор нь таньдаг. Харин энгийн хүмүүс түүнийг хэрхэн таньдаг болсон бэ ?
Тэрээр физикийн салбарт өөрийн онолыг дэвшүүлсэн нь хар нүхний цацраг буюу Хокингийн цацраг юм. Энэ нь хар нүхний хил гэж тодотгодог <<event horizon>> буюу <<үйл явдлын хаяавч>>-ийн гаднах хоосон орон зайнаас хуурмаг эерэг бөөмс, болон хуурмаг сөрөг бөөмс үүсч, цацран байдаг тухай онол юм. Энэ талаар <<Миний дуртай газрууд>> цувралын 1-р ангид гардаг билээ. Эйнштейнээс ялгаатай нь түүнийг алдартай болгосон зүйл нь дан ганц онол нь биш, энгийн хүмүүст ч физикийн адармаатай онолуудыг төсөөлөхөд хялбар болгон тайлбарласан <<A Brief History of Time>> буюу <<Цаг хугацааны товч түүх>> ном нь юм. Энэхүү ном нь борлуулалтаараа дэлхийд тэргүүлсэн төдийгүй, <<Геннисийн ном>>-д орсон байдаг. Магадгүй ихэнх хүмүүс түүнийг ХХХ эмгэгтэй байж хэрхэн онол нээсэн, мөн яаж ном бичсэн тухай сонирхож номыг нь авсан байж болно. Гэвч ямар ч шалтгаанаар авсан бай Монголчууд бид дэлхий нийтээс шинжлэх ухаанч байдлаараа хоцрогдож яваа гэдгийг харуулж байна…
Хэдий хөдөлж, ярьж чадахгүй эмгэг өвчтэй ч мaнь эрдэмтэн амьдрах хугацаандаа шинэ онол нээж, хялбаршуулсан тайлбартай ном бичиж, кино найруулж, өөрөө гол дүрд нь тоглоод амжив. Тэгэхээр түүний сүүлийн бүтээл болох <<Миний дуртай газрууд>> цувралын 2-р ангийг орчуулан орууллаа. Мөн хүүхэд, багачуудад зориулж дуу оруулгатайгаар хүргэхийг хичээх болно. Эхний ангийг өвөл оруулж байсан ч хичээл ном, диплом гээд дараагийн ангиудыг орчуулж амжихгүй явсаар зун болжээ.
За ингээд шинжлэх ухаанд дурлагч та бүхэн киногоо хүлээн авч үзнэ үү !!!

 

1 СЭТГЭГДЭЛ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу
Нэрээ оруулна уу