Онолын физик гэж юу вэ?

2

Бүх цаг үеийн хамгийн агуу эрдэмтэн Эйнштейнээс илүү шинжлэх ухаанд нөлөө үзүүлсэн эрдэмтэн гэгддэг хүн бол Сэр Исаак Ньютон юм. Чухам яагаад Эйнштейнээс илүү гэгдэх болсныг сайн мэдэхгүй ч та энэ нийтлэлийг уншнаар таны эргэцүүлэлд нэгэн таамгийг нэмнэ гэдэгт итгэлтэй байна.

Байгалын аливаа үзэгдлийг тайлбарлахын тулд онолын физикчид математикийг ашигладаг. Сэр Исаак Ньютон бол анхны онолын физикч юм. Тухайн үед онолын физик гэж салбар байдаггүй байсан тул Ньютон өөрийн бүтээлээ “Байгалын философи” гэдэг байж.

Ньютоны эриний хүмүүс аль хэдийнээ архитектурын гайхалтай бүтээлүүдийг барихын тулд алгебр болон геометр ашигладаг байв. Жишээлбэл Европын сүм дуганууд.


Миланы католик сүм (1386-1965)

Гэхдээ алгебр болон геометрээр зөвхөн хөдөлгөөнгүй байх зүйлсийг л тайлбарладаг байлаа. Ямар нэг байдлаар хөдөлж эсвэл өөрчлөгдөж байгаа зүйлийг тайлбарлахын тулд Ньютон шинэ тооцооллыг нээсэн.

Бидний шөнийн тэнгэрээс харж болох сар, гаригууд, ба одод, мөн нарны хөдөлгөөнүүд нь хүн төрөлхтөнд хамгийн хачирхалтай, сонирхолтой зүйл байж. Ньютоны шинэ тооцоолол бол таталцлын хүчийг математикаар загварчилсан томъёолол ба энэ нь шөнийн тэнгэр дэх одод, гаригуудын хөдөлгөөнөөс гадна шидсэн чулуу, их бууны сумны хөдөлгөөнийг хүртэл тайлбарладаг байна.

Одоогийн онолын физикчид ихэвчлэн мэдэгдэж буй математикийн хүрээнд ажилладаг ба заримдаа тэдэнд математикийн шинэ нээлт хэрэг болдог. Ньютон онол, туршлага аль алийг нь хийдэг байсан. Тэрээр эрүүл мэндээ үл ойшоон илүү нарийн тайлбарлахын тулд маш удаан хугацаагаар байгал, ертөнц хэрхэн ажиллаж байгааг ажин суудаг байв. Ньютоны хөдөлгөөний хууль нь математикийн хэлээр тайлбарласан байгалын шинж чанар юм. Ньютоны үед онол, туршилт нь хамтдаа явдаг байв. Өөрөөр хэлбэл онолоо туршилт, ажиглалтаар баталж чаддаг байсан юм.

Өнөө үед онол болон ажиглалтыг физикийн хоёр ялгаатай бүлэгт хуваадаг. Туршлага болон онол нь шинэ нээлтийн хувьд, Ньютоны эринтэй харьцуулахад хэд дахин төвөгтэй болсон. Онолын физикчид байгалын ухааны салбарыг технологиор баталж чадахгүй болтол нь хөгжүүлж байна. Одоогийн онолын физикч нарын ихэнх нь өөрсдийн математикаар тайлбарласан онолоо бодит байдалтай хэрхэн харьцуулахаа төсөөлдөгчгүй байх. Өнөөгийн онолын физикчид математикаар тайлбарласан онолын туршилтаа хийхийг хүсвэл Marvel, DC-ын комик, кино эсвэл Анимэ дээр гардаг шиг атомоос ч жижигхэн болтол агшиж чаддаг, гэрлээс хурдан гүйж чаддаг болох хэрэгтэй. Нэгэнт кино ярьсных физикийн үүднээс хэлэхэд, хэрвээ гэрлээс хурдан гүйдэг болчихвол хязгааргүй их энергитэй, мөн хязгааргүй их масстай болох тул таталцлын хүч нь ч мөн адил хязгааргүй болж уг супер баатар нь эргэн тойрондох бүх зүйлс, улмаар дэлхий, сар болон нарыг ч залгих юм.

Та бүхний мэдлэгт нэг ч гэсэн дусал нэмсэн байх. Манай сайт нь шинээр нийтлэлч авч байгаа тул орох хүсэлтэй хүмүүс facebook хуудсаар чат бичнэ үү. Баярлалаа.

-Суртачилгаа-
Хүн болгон үнэгүй датагаар Saturn.MN-ыг ашиглах боломжтой
Тун удахгүй.. Free Basics

2 СЭТГЭГДЭЛ

  1. Лам, бөөгөөс өөр юм мэдэхгүй хүмүүс олон болсон ийм үед иймэрхүү нийтлэл маш хэрэгтэй.
    Одоо бүр бөөнүүд квантын онолыг нээсэн гэж бичих болж…

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу
Нэрээ оруулна уу