тусгай үйл ажиллагаа

    Астрономийн Олон улсын Холбооны 100 жилийн ой 2019 онд тохионо. Түүхийн энэхүү онцлох ойг тэмдэглэхэд Астрономийн Олон улсын Холбоо нь “Нэг тэнгэрийн дор” сэдэвт шинжлэх ухааны боловсролд зориулсан Астрономийн шинжлэх ухааны хөгжлийг түргэн ахиц дэвшлийг хамтарч, дэмжих, мөн сүүлийн 100 жилийн хугацаанд хүн төрөлхтний бахархал болж байгаа астрономийн нээлтүүдийг сурталчлах, олон нийтийг энэ шинжлэх ухааны туйлын зорилгыг таниулж соён гэгээрүүлэх жилийг санаачилсан байна.

    Мөн 2019 он бол дэлхийн суут эрдэмтэн Альберт Эйнштейний суут бүтээл – “Харьцангуйн ерөнхий онол” батлагдсан 100 жил, Эдвин Хаббл болон Жорж Леметр нар Орчлон тэлж буйг тогтоосон 90 жил, мөн хүн анх Саран дээр буусан 50 жилийн ой тохиож байна.

    Астрономийн Олон улсын Холбооны 100 жилийн ойн баяр нь дэлхий даяар  астрономи болон бусад шинжлэх ухаанд шимтэх сонирхлыг өдөөх үндсэн зорилгоор Олон улсын энэ Холбооноос төрөл бүрийн төсөл, хөтөлбөрүүд зарласан байна.  

    Улс орон бүрт Астрономийн холбоод, үндэсний шинжлэх ухааны байгууллагууд, улс төрийн нөлөө бүхий хүмүүс, нийгэмлэгүүд, оюутан сурагч гэх мэт бүхий л нийгмийн бүлэгт хүрэх болно. 
    Мөн уг 100 жилийн үйл ажиллагааны хүрээнд “Эйнштейний нэрэмжит сургууль” нэртэй төсөл хэрэгжиж байна. Эйнштейн сургуулийн хөтөлбөр нь  Дэлхий даяарх сургуулиуд болон оюутнууд сүүлийн үеийн Астрономийн нээлтүүдийг судлахад туслах болно. Оюутнууд таталцлын ач холбогдол, түүний одод, галактик, болон гэрэлд нөлөөлөх нөлөөллийг судалснаас хар нүх, гравитац мэшил буюу таталцлын линз, болон гравитац долгионы одоогийн судалгаануудаас суралцаж, мөн 20-р зууны физикийн гайхалтай нээлтүүдийн нэг болох Альберт Эйнштейний харьцангуйн ерөнхий онолыг 100 жилийн өмнө Нар хиртэлтийн үеэр хэрхэн баталсан талаар тухай сурах болно. Мөн уг онд Астрономийн Олон улсын Холбоо Дэлхий дахинаа одон орон судлаачдын хамтын ажиллагааг дэмжих зорилгоор байгуулагдсан. Эйнштейн Сургуулийн хөтөлбөр нь шинжлэх ухаан, технологийн сонирхлыг өдөөн нэмэгдүүлж, дэлхий даяар шинжлэх ухааны авьяастай төрөлх сонирхолтой, судлаачийн тусгай курс дүүргэж энэ чиглэлээр мэргэшлийн боловсрол  эзэмшсэн эхээс үл хамааран шинжлэх ухаанд шимтэгч залуучуудыг хөгжүүлэхэд туслах зорилготой юм.

    Төслийн зорилго нь юу вэ?

  • Шинжлэх ухаан, технологи, инженер, урлаг,  болон математикийн хичээл сонирхох сонирхлыг оюутнуудын хувийн давуу тал, сонирхол дээр тулгуурлан ихэсгэх.
  • Ертөнц дэх таталцлын хүчний үүргийг илүү гүн гүнзгий судлахыгн уриалах, дэмжих.
  • Дэлхий даяарх сургуулиудын хамтын ажиллагааг дэмжих.
  • Телескоп ашиглаж таталцлын чухал объектуудын ажиглалтыг хийх
  • Төслийн хүрээнд сургуулиудын дунд дэлхий даяарх бүтээлч хамтын ажиллагааг өрнүүлэх зэрэг зорилтйг онцлон тэмдэглэв.

    Тиймээс Монгол улс ч мөн адил Дэлхийтэй хөл нийлүүлэн алхаж, астрономийн шинжлэх ухааныг үндэсний ерөнхий хөгжлийн зорилгын үүднээс өөрийн улсдаа олон нийтийг соён гэгээрүүлэх ажлыг өрнүүлэхэд их сургууль, дунд сургууль, Шинжлэх ухааны байгууллага, астрономи сонирхогчид бүхнийг идэвхтэй оролцохыг уриалж уг тусгай үйл ажиллагааг зохион байгуулж байна.

    Манай орны хувьд Астрономийн Олон Улсын Холбооны 100 жилийн ойг угтаж зорилтот үйл ажиллагаа зохион байгуулах тухай хурлыг 2018 оны 11 сарын 7-ны өдөр зохион байгуулагдлаа. Энэхүү хуралд нь Астрономийн шинжлэх ухааны гэж юу вэ? Монголчуудын астрономийн боловсрол хэдийгээс уламжлагдаж ирсэн, 100 жилийн үйл ажиллагааг тэмдэглэх учир гэх мэт хэлэлцүүлэг болж өндөрлөлөө. Энэхүү үйл ажиллагаанд урлаг, соёлын хүмүүс, шинжлэх ухааны хүрээлэнгүүд, их сургууль, үүрэн харилцаа холбооны байгууллагуудын төлөөлөгч нар гээд төрөл бүрийн салбарын хүмүүс ирлээ.

    “Астрономийн Олон Улсын Холбоо – 100 жил”-ийн ойн хүрээнд шинжлэх ухааны олон төслүүд санаачлагдан хийгдэж байгаагаас гадна тухайн улс орон өөрсдөө олон нийтийг соён гэгээрүүлэх үйл ажиллагаа зохион байгуулж байгаа юм. Эдгээр үйл ажиллагаанууд нь бүх хүмүүст нээлттэй явагдах болно. Дэлгэрэнгүйг дараах холбоос хаягаар үзнэ үү!

https://www.iau.org/ – АОУХ-ны вэбсайт

https://www.iau-100.org/   – АОУХ-ны 100 жилийн ойн вэбсайт

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу
Нэрээ оруулна уу